Зээлийн хүүг багасгаж, үндсэн зээл төлөлтөөр шахахгүй байхыг уриалав
Үйл явдал
/
2020-02-07

Өмгөөлөгч О.Алтангэрэл өөрийн фэйсбүүк хуудастаа Коронавирусийн халдвартай энэ цаг үед зээлийн хүүг багасгах, үндсэн зээл төлөлтөөр шахахгүй байхыг банк, банк бус, зээлдэгч, түрээслэгч нарт уриаллаа. Тэрбээр "Коронавирусийн халдвар тархаж буй энэ цаг үед төр засгаас олон арга хэмжээ авч, монголчууд маань ч аль чадлаараа хичээж байна.

Гэхдээ үйлчилгээний байгууллагуудын орлого муудаж, худалдаа эрхлэгчдийн хувьд хар өдрүүд болж байна. Орлого зогссон ч зээлийн хүү, түрээс зогсохгүй байна. Тиймээс банк, банк бус, хувь зээлдэгчид, түрээслэгч нарт уриалах нь;

Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр харилцагчид тань тулгарсан бэрхшээлийг ойлгон хуваалцаж

- Энэ хугацааны зээлийн хүүг багасгах

- Үндсэн зээл төлөлтөөр шахахгүй байх

- Түрээсээ багасгах

- Бүх төрлийн төлбөрийг хэсэгхэн хойшлуулах, хугацаа өгөх зэргээр аль болох дэмжлэг үзүүлнэ үү.

Мэдээж хуулиар олгогдсон эрх, давуу байдал та бүхэнд байгаа ч гэсэн энэ цаг үед бидний монголчууд үзэл санаа болон үйлдлээрээ нэгдэх, бусдаа энэрэх, дэмжих, ойлголцох нь нэн чухал байх тул энэхүү уриалгыг дэвшүүлж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд энэхүү уриалгыг дэмжих алхам хийж өөрсдийнхөө нэр хүндийг өргөж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ гэж бас итгэж байна.

Санал нэгдвэл цааш түгээгтүн.." гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.