Дэд сайд асан Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яаманд 50 ширхэг Коронавирусийн оношлуур хандивлажээ
Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яаманд коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа.
Тус оношлуурыг БНХАУ-аас авчирсан бөгөөд хилээр нэвтрүүлэхэд нэлээд хоног алдсаны эцэст Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж.
Тэрбээр коронавирусийн голомт БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллахаар эмч нарын баг бүрдүүлээд байсан юм. Гэвч коронавирусийн халдвартай холбоотойгоор хил хаасан тул Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч хилээр гаргахгүй тул явж чадахгүйд хүрээд байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 40 мин
-
2025-01-17
-
2025-01-16