Хятадын коксжих нүүрсний импорт 74 сая тонн болов
Үйл явдал
/
2020-02-07
Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 74.5 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оноосоо 15 орчим хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ юм. Блумберг Интеллеженсийн шинжээчид Хятадын коксжих нүүрсний импортыг 74.9 сая тонн болно хэмээн таамаглаж байсан юм. Харин Хятадын нийт нүүрсний импорт 299.7 сая тонн болж, зургаан хувиар өссөн байна.
 
Арваннэгдүгээр сард коксжих нүүрсний импорт нь огцом нэмэгдсэн ч  12 дугаар сард огцом буурч  1.7 сая тонн болжээ. Үүний 1.57 сая тонныг нь Монгол Улс нийлүүлсэн байна.
 
Эх сурвалж: Asiamining.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.