Мөн Эргэлтийн ус хангамжийн хэсэгт 2500 киловаттын хөдөлгүүртэй хуучин насосыг 1800 киловаттын хөдөлгүүртэй шинэ төхөөрөмжөөр сольж байна. Хөдөлгүүр нь Япон улсын Тошиба фирмийн бүтээгдэхүүн. Тус хэсгийн засварчид хуучин тоног төхөөрөмжийг буулган бэлтгэж, уг ажлыг өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Шинэ насос, хөдөлгүүрийн угсралт, суурилуулалтыг 4 дүгээр сарын 20-нд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд залгах үед Японы Эбара компанийн мэргэжилтнүүд ирж, заавар зөвлөмж өгөх юм. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эбара маркийн насос болон Тошиба хөдөлгүүрийн угсралт, суурилуулалтын ажлыг Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварчид өөрсдийн хүчээр гүйцэтгэж байна. Харин насосны суурийн хэсэг дээр Барилга засварын цехтэй хамтарч байгаа аж.
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн