Орос улсын хүсэлтээр МОСКВА-УБ-БЭЭЖИН чиглэлийн олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-07

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Мөн коронавирусийн халдвараас сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар ЗТХЯ, МХЕГ, ЦЕГ-ын албаны хүмүүс мөн мэдээлэл өгч байна.

ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Энхболд, Зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар танилцуулъя. Иргэний нисэхийн салбарт нислэг үйлдэх ёстой байсан 2020 оны нэгдүгээр сарын 28, 29, 30-ны гурван нислэг, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын хоёр нислэгийг цуцлаад байна. Төмөр замаар ням гарагаас бусад гарагт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа.

Бээжин-УБ-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Агаарын тээвэр, төмөр замаар зорчигч монгол иргэдэд БНХАУ руу зорчихгүй байх зөвлөмж өгч байна. зайлшгүй явах шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч байгаа гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.