Коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотын эмнэлэгт шинээр мэндэлсэн хүүхэд коронавирусийн халдвар авсан тухай CCTV агентлаг мэдээллээ. Хүүхэд өнгөрсөн ням гарагт /2020.02.02/ төрсөн бөгөөд 30 цаг болсныхоо дараа коронавирусээр өвчилсөн байжээ. Үүнээс өмнө ээж нь халдвар авсныг тогтоогдоод байсан юм. Одоогоор хүүхдэд ханиах, халуурах шинж тэмдэг илрээгүй ч амьсгалын замын асуудалтай байгаа гэнэ. Түүний ушгинд шинэ төрлийн вирус халдварласан нь X-ray-ийн зурагнаас харагджээ. Энэ тохиолдол коронавирус эхээс хүүхдэд халддаг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Эрүүл мэндийн ажилтнууд ийм боломж байгаа эсэхийг илүү нарийвчлан судлахаар болжээ. Ямар замаар вирус халдсан тухай эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Эх сурвалж: NHK
-
4 цаг 41 мин
-
2025-01-17
-
2025-01-16