М.Оюунчимэг: 10 жилд 750 тэрбумыг зарцуулсан агаарын бохирдлыг 75 тэрбумаар 50 хувь бууруулж чадлаа
Үйл явдал
/
2020-02-07

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаад байна. Байнгын хороод намрын чуулган хийсэн ажлаа тайлагнан мэдээлж байгаа юм. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа. Өргөдлийн байнгын хороон намрын чуулганы хугацаанд 164 өргөдөл гомдлыг шийдвэрлэжээ. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

 

-АРВАН ЖИЛД 750 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛААД БУУРУУЛААГҮЙ АГААРЫН БОХИРДЛЫГ 75 ТЭРБУМААР 50 ХУВЬ БУУРУУЛАВ-

Өргөдлийн байнгын хороо Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт 2017 оны 01-р тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлийг өгч байсан. Мөн 2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа аудит хийлгэж, сүүлийн арав гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оноос хойш 10 удаагийн хурал, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэг тогтоол, гурван удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг өгсний үр дүнд:
2018 онд улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, нийслэлийн 1298 сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг 657 гаруй сая төгрөгийн агаар шүүгчээр бүрэн хангасан.
Нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгуулагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн.
Засгийн газрын 2019 оны 62-р тогтоолоор 2019.05.15-наас түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь% агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ, 38-42 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.


  • Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Тавантолгой түлш” үйлдвэр ашиглалтад орж, нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж эхэллээ.
  • Айлуудад утаа мэдрэгч байршуулж байна.
  • Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан.
  • Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй цахилгаан автобусыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна.

Сайжруулсан түлшний хаягдлыг боловсруулах чиглэлээр иргэдэд таван шуудай үнсээ тушаагаад нэг шуудай сайжруулсан түлш үнэгүй авах боломжийг бүрдүүлэн нийслэлийн зарим дүүргүүдийн хороодод туршиж эхлээд байна. Сүүлийн арван жилд 750 тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулахад үр дүнгүй зарцуулж байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдол буурсан бодит үр дүнг бид харж байна.

 

-ЗАСГИЙН ГАЗРААС НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАСАН-

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар Төрийн бус байгууллага болон 927 иргэнээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, 2018 оны 05-р тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Үүний үр дүнд:
- Засгийн газраас 2018.06.20-ны 189 дүгээр тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уут хориглох шийдвэр гаргасан.

-Засгийн газраас 2018.08.28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар Нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газар олгохоор шийдвэрлэсэн.

 

-56 ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН-

3. Туул голыг хамгаалах чиглэлээр ажиллаж, хууль тогтоомж зөрчиж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байсан 56 иргэд, аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

 

-“БУЯНТ-УХАА-2”-Т ШААРДЛАГАТАЙ 500 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГУУЛАХААР ШИЙВЭРЛЭСЭН-

Түрээсийн орон сууцны чиглэлээр
- “Буянт-Ухаа-2” хорооллын гацаад байсан 500 тэрбумын хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийдүүлсэн.

-ТОСК журамдаа ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгийн эхэнд хамруулах, түрээсэлж байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдаж, өөрийн эзэмшилдээ шилжүүлж авах боломжийг олгох зэрэг өөрчлөлтийг оруулсан.

-Ипотекийн зээлийн журамд гэр хорооллын иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 мкв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэлх төгрөгийн зэл олгохоор тусгуулсан.

 

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 2019 ЦЭВЭР АШГААС ИРГЭДЭД ХҮРТЭЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОСОН-

“Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлаар 25000 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2019 оны 12-р сарын 10-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлийг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. Улмаар гишүүдээс гарсан саналыг нэгтгэж байнгын хорооны хурлын тэмдэглэлээр “Эрдэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болгосон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.