Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 500 ширхэг амны хаалт хандивлалаа
Үйл явдал
/
2020-02-07

Шинэ төрлийн коронавирус гарсантай холбоотой Өмнөд Солонгос дахь Монголчуудын "Дөрвөн бэрх" холбооноос Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 500 ширхэг амны хаалт хандивласныг өнөөдөр хүлээлгэн өгчээ.Тус вирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй бөгөөд манай улсаар дамжин өнгөрдөг Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэг болон нислэгийг зогсоосон. Үүнээс гадна эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаалж байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.