Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг олгоно
Үйл явдал
/
2020-02-07

Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд арьс ширний урамшуулалд гэхэд 11.8 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан байна. Ингэхдээ боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан стандартад нийцсэн арьс ширэнд буюу бод малын нэг арьсанд 15000 төгрөг олгодог бол бог малын нэг арьсанд 3000 төгрөг олгодог юм.

Тэгвэл ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос кг-д 2000 төгрөг олгоно. Харин бусад бүс нутагт үржүүлж буй бүдүүвтэр болон бүдүүн хонины ноос кг-д 1500 төгрөг өгдөг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.140.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.