Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмж 
Үйл явдал
/
2020-02-08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар гарсан тохиолдлыг зарласанаас хойш Монгол Улс болон орон нутаг, бүх шатны эрүүл мэндийн байгууллага тухайн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Анх БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна. ДЭМБ-аас 2020-01-05 өдөр энэ шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвар болохыг судлан тогтоожээ. Анх далайн гаралтай амьтнаас хүнд халдварлаж байгааг тогтоосон бол одоо хүнээс хүнд халдварлан бүртгэгдэж байгаа юм.

Шинэ коронавирусын халдвар нь 2002 онд гарсан SARS-тай 75%, 2012 онд гарсан MERS-ын халдвартай 40% ижил байгааг судлаачид тогтоогоод байна. Шинэ вирусын халдвар нь одоогоор урд гарсан 2 халдвараас тохиолдын тоогоор 2-3 дахин их бүртгэгдээд байгаа тул ДЭМБ-аас Шинэ коронавирусын халдварыг "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж зарлалаа.

2020-02-06 өдрийн байдлаар Сэжигтэй тохиолдлын тоо 28251, нас барсан 564, бүрэн эдгэрсэн 1153 иргэн байгааг ЭМЯ мэдээллэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар өвчлөл бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн дундаас эдгэрсэн хүний тоо нас баралтын тооноос илүү гарч эдгэрэлтийн тоо өсөж байгаа нь сайн үзүүлэлт болж байна.

Тархалтын хувьд БНХАУ-ын 30 муж, БНХАУ-Макао, БНХАУ-Хонг Конг, БНХАУ-Тайвань, Сингапур, АНУ, БНСУ, Япон, Непал, Вьетнам, Франц, Канад, Австрали, Малайз, ХБНГУ, Шри-Ланк, Камбож, Арабын нэгдсэн Эмират улс, Финлянд, Филиппин, Энэтхэг, Итали, ОХУ, Швед, Их Британи (24) улсуудад өвчний тохиолдол бүртгэгджээ.

Урьдчилан сэргийлэх: Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас доорх 3 зөвлөмжийг өгч байна.

 

Мөн дараах зүйлийг өдөр тутамдаа заавал хэвшүүлэхийг ДЭМБ-аас иргэдэд зөвлөж байна.

  • Гараа маш сайн савандаж угаах
  • Амны хаалтыг хамар болон эрүүг бүрэн гүйцэт халхалж зөв зүүх
  • Өрөө тасалгааг 2 цаг тутам 15 минутаар сайн салхижуулах.Тасалгааны хэмийг 17 хэмээс буулгаж хэт хөргөж болохгүй
  • Гадуур гарахдаа бээлий заавал өмс. Олон нийтийн газрын хаалганы бариул болон нийтийн тээвэрт зорчихдоо заавал өмсөх
  • Гэр бүлийн гишүүн бүрт аяга, таваг, халбага, сэрээг тусад нь гарга. Зочны хоолны хэрэгсэлийг заавал тусад нь байлгах
  • Гэр бүлийн гишүүн бүрт алчуурыг тусад нь хэрэглэх. Албан өрөө болон зочинд нэг удаагийн цаасан алчуур хэрэглэх
  • Чийгтэй хувцас өмсөхгүй байх. Шинэ коронавирусын халдвар үүсгэгч вирус нь чийгтэй нөхцөлд өсөн үржих магадлал өндөртэйг судалж тогтоосон байна
  • Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн түүхийгээр идэхээс татгалзах
  • Олон нийтийн газрын хаалаганы бариулыг гараар барихгүй байх
  • Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүнийг тусад нь өрөөнд байлгах. Гэр бүлийн бүх гишүүд амны хаалт хэрэглэх.
    Хэрэв танд :
  • 39-40 хэм өндөр халуурсан
    Дараах шинж тэмдгээс 2 шинж илэрсэн бол
  • амьсгал давчдах
  • цээжээр өвдөх
  • ханиах
  • Амьсгал авахад төвөгтэй байх
    3. Өвчлөл бүртгэгдсэн улс оронд аялсан, зорчсон. Тус орноос ирсэн хүнтэй ойр байсан бол

Олон хүн цугласан эмнэлгийн байгууллагад очихгүй харъяа өрхийн эрүүл мэндийн төвд утсаар хандан дээрх байдлыг тодорхой хэлж тусламж үйлчилгээ авна уу!!! Олон нийтийн газраар явахгүй байхыг ЭМЯ болон ЭМГ-аас зөвлөж байна.

Үйлдвэрийн газрын ажилтнууд ажилдаа ирэх болон ажлаас буухдаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтыг тогтмол зүүх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ тогтмол бээлий өмсөх, мөн халуун хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсоны дараа болон гараа бохирдсон бүрт нь савандаж зөв угааж байхыг сануулж байна. Албан тасалгааг 2 цаг тутам 15 минутаар салхижуулах шаардлагатай. Ингэхдээ тасалгааны хэмийг 17 хэмээс буулгахгүй, хэт хүйтэн болгохгүй байхыг анхааруулъя.Шинэ коронавирусын халдварыг үүсгэж байгаа вирус нь хлор агуулсан бодист тэсвэргүй байгааг судалж тогтоосон тул ариутгалын бодисыг зөв тунгаар найруулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд хэрэглэх нь зөв. Өнөөдрийн байдлаар Монгол улсад уг өвчин бүртгэгдээгүй байгаа тул өргөн хэрэглэдэг жавелион гэж ариутгалын бодисыг 10 л усанд 1 ширхэгээр хийж цэвэрлэгээнд хэрэглэх хэрэгтэй.

Мөн ажил амралтын дэглэмийг сайтар зохицуулах, халуун хоол унд хэрэглэх,сайн унтаж амрах, стресст өртөхгүй, стрессийг зөв тайлж амарч байхыг зөвлөж байна. Эрдэнэт сувиллын цогцолбор нь өдрийн ээлжийн ажилтай үйлдвэрийн газрын ажилчиддаа зориулан 12-14 хүртэл дотрын эмч, сувилагч нар тогтмол ажиллаж байгаа тул цайны цагаар эмчийн үзлэг хэрэгтэй тохиолдолд ирж үйлчлүүлэх боломжтой.

Эрдэнэт сувиллын цогцолбор

Халдвар судлаач эмч Г.Ангар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.