Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна
Үйл явдал
/
2020-02-08

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг угтан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил арга хэмжээг эрчимжүүлэн , холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 03 ны өдрөөс 02 дугаар сарын 28 ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэр, эрсдэлтэй обьект, эмзэг цэг, улсын болон орон нутгийн чанартай автозамын хяналтын цэгүүдэд эргүүл, хяналт шалгалт хийж, мах , махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг зах, худалдааны төв үйлдвэр, цех, мал нядалгааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулж, худалдан борлуулж байгаа мал, махны гарал үүслийг бүртгэлжүүлэн, обьектуудыг хяналтын камерын системтэй болгох талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Мөн согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын балтлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Авто тээврийн үдэсний төв” ТӨҮГ-тай хамтарсан хөдөлгөөнт эргүүл шалгалтыг орон нутгийн авто замд ажиллуулах үйл ажиллагаануудыг эхлүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.