Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихад бэлэн болсон
Үйл явдал
/
2020-02-08

УИХ-ын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод тухайн чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулдаг. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

Өнгөрсөн намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ, ИТХ-ын сонгуулийн тухай хууль, сонгууль товлон зарлах тогтоол, тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоолын төсөл зэрэг олон асуудал хэлэлцсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хороо ачаалалтай ажилласан. Ирэх хаврын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороо ачаалал ихтэй ажиллана.

Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон хуульд өөрчлөлт оруулах бөгөөд тухайн төслүүд нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэх юм. Тухайлбал, Улс төрийн намын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, Засгийн газар тухай гэх мэт хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт дээрх хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд өргөн барихад бэлэн болсон гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.