Генерал Б.Хурц ШИНЭ-ийн дарга Ж.Батзандантай нэг тойрогт өрсөлдөхөөр АН-д 100 саяаа тушаажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-08

2020 оны сонгууль дөхөж буйтай зэрэгцэн улстөрийн намууд хөдөлгөөнд орж, нэр дэвших сонирхолтой, мөнгөтэй эрхмүүд МАН, АН-ын байраар өдөр бүр эргэлдэх болж.

Түүний нэг тодорхой жишээ нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц юм. Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвших болзолоо ханган АН-д 100 саяаа тушааж, улмаар тойргоо сонгож, өрсөлдөгчөө тодорхойлоод амжжээ. Ч.Сайханбилэгийн Засагийн газарт төрийн нууцтай холбоотой том байгууллагыг толгойлж байсан тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа ажлаа өгсөн юм. Түүнийг УИХ-ын гишүүдийн бүх булхай, нууцыг мэддэг учраас эсрэг дуугарч чаддаггүй.

Тийм ч учраас Ерөнхийлөгч Х.Баттулга Солонгос улсад суух Элчин сайд болгох гэж зүтгэхэв. Уг нь УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, ногоон гэрлээр Элчин сайд болгохыг зөвшөөрсөн ч, хууль хяналтын байгууллагын “хайч” хөдөлж, зогсоосон юм.

Түүнийг С.Зориг агсаны хэргийг илрүүлэх явцад тушаал өгч, ял эдлэж байгаа этгээдүүдийг эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан хэмээн буруутгаад байгаа ч эцэслэн шийдээгүй. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй учраас тэрээр сонгогдох эрхээ эдлэж, нэр дэвшин өрсөлдөх бүрэн боломжтой юм.

2020 оны улстөрийн сонгуульд өөрийнх нь эсрэг хамгийн хүчтэй дуугарч байдаг УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “амлаж” авчээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахын эсрэг санал өгснөөр Л.Болдын хамт АН-аас хөөгдсөн. Намдаа гомдсон тэрбээр Л.Болд гишүүнтэй дөрөө нийлүүлж иргэдээс дэмжлэг хүсч, орон нутгуудаар уулзалт хийсний дүнд овоо дэмжигчтэй болж амжсан. Тэдний “ШИНЭ” буюу шударга иргэдийн нэгдсэн эвсэл хэмээх малгай доор нэгтгэв.

Шударга ёсны төлөө тууштай тэмцэгч Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулхад жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахыг эрс эсэргүүцэн чуулганаар хэлэлцэж байхад нь түүний эсрэг нээлттэй сонсгол зохион байгуулж улмаар Элчингээр явахыг нь чөдөрлөж чадсан. Үүнээсээ болж Б.Хурцад “Аятайхан байгаараа. Оронд чинь ална шүү” хэмээ зануулж, улмаар хэлсэн үгнээс нь айн “лсын хамгаалалт хүсч, гэр бүлээ хамгаалж байсан удаатай юм.

Ямартай ч эртний тоцоотой хоёр нөхөр ийнхүү 2020 оны сонгуульд нэг тойрогт хүч үзэх нь. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь Баянзүрх дүүргийн АН-аас нэр дэвшиж хоёр удаа ялалт байгуулаад байггаа билээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.