Ардчилсан намаас БНХАУ-д 10 сая төгрөг хандивлажээ
Үйл явдал
/
2020-02-09

БНХАУ-д коронавирус дэгдэж, халдвар авсан, нас барсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байна. Харин гадны улс орнууд БНХАУ-д мөнгө болоод эд материалын тусламж үзүүлсээр байна. Тухайлбал, Монгол Улсын засгийн газраас тус улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бол манай зарим иргэд нэгдсэн 3 мянга орчим ам.долларын үнэтэй нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл илгээсэн билээ.Тэгвэл Ардчилсан нам /АН/-аас БНХАУ-д тохиолдоод байгаа халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь тус нэмэр болох үүднээс 10 сая төгрөгийн хандив өргөжээ. АН-ын хандивыг БНХАУ-аас Монгол улсад оршин суугаа элчин сайд өчигдөр /2020.08.07/ хүлээж авсан байна. Хандивыг Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгсөн аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.165.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.