НӨАТ-ын буцаалт өнөөдрөөс иргэдийн дансанд орно
Үйл явдал
/
2020-02-11

НӨАТ-ын буцаалт өнөөдрөөс /2020.02.10/ иргэдийн дансанд орж эхэлнэ. Татварын Ерөнхий газраас 2019 оны НӨАТ-ын буцаан олголтод 911707 иргэнд 146.1 тэрбум төгрөг олгох юм. Хамгийн сүүлд ТЕГ-аас өгсөн мэдээллээр 996 иргэнд олгох 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байсан билээ.

Учир нь эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу 346 сая төгрөгийн баримт шивсэн. Шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол гарсан юм байна. Тиймээс сайтар хянаж байсан бөгөөд өнөөдрөөс иргэд НӨАТ-ын буцаан олголтоо өөрийн баталгаажуулсан дансаар авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.51.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.