ЭЕШ-ийн бүртгэлд царай таних технологи ашиглана
Үйл явдал
/
2020-02-11
 

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр албан ёсоор Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэлгэлээр эхлэв. Монгол хэлбичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхлээд гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Өмнөх оны төгсөгчид уг шалгалтыг ЭЕШ-тай хамт өгдөг хэмээн ташаа ойлгосноос өгч чадаагүй шалгуулагчид олон бий. Хэрэв Монгол хэлбичгийн шалгалт өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй байдаг. Энэ жил 32 мянган шалгуулагчид байгаа гэж тооцоолон улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бэлтгэжээ.

Монгол хэлбичгийн шалгалтыг 2020 оны төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэлбичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх учир тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх жилүүдэд төгссөн хүмүүс тусгайлан бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.  

Бүртгэлийн хугацааг сунгах, багасгахгүй. Шалгуулагч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах талаараа шийдвэрээ гаргасан болон ингэхийн тулд ямар шалгалтууд өгөх талаараа өөрсдөө ойлголттой байх ёстой. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн байх ёстой. 

Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.

Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг

Шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байжээ. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй.

Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд 18:00 цагт дуусна. Шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

Монгол хэлбичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй"  

Энэ жил ирцийг царай таних технологи ашиглаж бүртгэх аж. Учир нь бичиг баримтаа мартсан эсвэл шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулах тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглахаар болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.