УОК:Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй
Үйл явдал
/
2020-02-11

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Ийм Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах санал гаргаж байна. Тиймээс УОК-оос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавьсан юм. Хуралдаанаар Улс орон даяар "Цагаан сар" тэмдэглэхийг албан ёсоор хориглолоо.

Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох санал гаргаж байна. Энэ асуудлыг саяхан ҮАБЗ хуралдах үед албаныхан танилцуулсан. Энэ саналыг ҮАБЗ хариуцсан байгууллагад нь хандан шийдвэрлэх арга хэмжээ ав гэсэн чиглэл өглөө гэв.

Эрүүл мэндийн сайдын сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-ын гишүүд дэмжиж байна.  Тиймээс Онцгой комиссоос сар шинийн баярыг энэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ саналаа холбогдох байгууллагад уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах болов уу. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.60.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.