УОК-оос дотооддоо амны хаалт үйлдвэрлэн нийлүүлж, гадаадад экспортлохыг хориглосон шийдвэрийг гаргалаа
Үйл явдал
/
2020-02-12

УОК-ын хурлаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Улс орнууд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй энэ үед дэлхий нийтээр амны хаалт хомсдож эхэлснийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом онцлон тэмдэглэжээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар экспортын маск хүлээж суух биш, хууль хүчний байгууллагуудын дэргэдэх үйлдвэрүүдэд эрэлт ихтэй байгаа энэ үед ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу амны хаалт үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэрбээр, Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр, Хил хамгаалах ерөнхий газрын 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт оёж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өглөө. Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг орон нутгийн онцгой комиссын дарга нарт үүрэгдсэн юм. Дотооддоо дутагдалтай байгаа энэ үед амны хаалт экспортлохыг хориглолоо.

Коронавирусийн халдвараас сэргийлэх гол арга бол амны хаалт хэрэглэх, гараа маш сайн савандаж угаах, биеийн дархлаа дэмжих юм. Хүн бүр эрүүл мэндээ сахин хамгаалж, энэ эгзэгтэй эрсдэлтэй үед хариуцлага алдаж болохгүйг УОК-ын гишүүд хуралдааны үеэр дахин дахин сануулж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.239.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.