Сар шинийн баяр тэмдэглэх эсэхийг ҮАБЗ-ийн гурван гишүүн шийднэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-12

Улсын онцгой байдлын комиссын өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баярыг энэ жилдээ цуцлах шийдвэр гаргалаа. Үндэсний баярыг цуцлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргах эрхзүйн боломжгүй учир энэ шийдвэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргах юм байна. 

БНХАУ-д цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь коронавирусийн халдвар бусад мужуудаар тархах үндэс болсон хэмээн Хятадын эрүүл мэндийн байгууллагууд хүлээн зөвшөөрчээ. Тус улстай хил залгаа манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй бөгөөд Эрүүл мэндийн сайдын дээрх саналыг нийгмийн сүлжээгээр дэмжин түгээсээр байна.


 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.