1300 иргэдэд гар ариутгагч, гарын саван, амны хаалт тараажээ
Үйл явдал
/
2020-02-12

Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороо нь МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарганы 01/48 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” албан даалгаврын хүрээнд зорилтот бүлгийн иргэд, үйлчилгээний газрын ажилтан, багийн төв, аж ахуйн нэгж байгууллага, таксины жолооч, зорилтот бүлгийн иргэд, онцгой чиг үүргээр ажилладаг байгууллагын ажилтнууд зэрэг нийт 1300 гаруй иргэнд гар ариутгагч санитол, сурталчилгааны материал, бактери эсэргүүцэгч гарын саван, маскуудыг тараан өгчээ. Мөн урьдчилан сэргийлэх дархлаа сайжруулах аргуудыг заасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.128.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.