​Хором бүрийг анхааръя
Үйл явдал
/
2020-02-12

Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэр, орон сууцанд цоожлон орхих зөрчил ихсэж, үүний улмаас хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол, гэмтэж бэртэх, гал түймрийн аюулд өртөх цаашлаад амь насаа алдах тохиолдлууд гарч байна.

Мөн хөл хорио тогтоосон энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур авч явах, уул толгод руу гаргаж цана чаргаар гулсуулах зөрчлүүд илэрч байна. Өвчний тархалт өндөр коронавирус нь агаар дуслын замаар халдварладаг тул иргэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, амралт биш хөл хорио гэдгийг ухамсарлаж хором бүрд анхааралтай, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.