Дарханы V цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН гэх үндэслэлээр ХАЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-12

Өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт харамсалтай үйл явдал болж, бага насны гурван хүүхэд нас барсан юм. Дээрх харамсалтай үйл явдал гарах өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын аймгийн тэргүүнийн V цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан нь бүх нийтээр хөл хорио тогтоосон үед, байгууллагынхаа ойг тэмлэх далим гарган ажилчдаа цулуулан урлагийн номер бэлдүүлсэн байдаг. Эрхлэгчийн тушаалаар гурван хүүхдээ гэртээ цоожлоод ээж нь ажилдаа явсан хойгуур паар нь дэлбэрч ус алдсанаас үүдэн ийм зүйл болсон байдаг. 

Тэгвэл хэргийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын V цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг "Сайдын тушаал зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, Засаг даргын захирамжийг зөрчсөн" гэх үндэслэлүүдээр хариуцлага тооцон, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн хэргийг Аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.