Теле хичээл үргэлжилнэ
Үйл явдал
/
2020-02-12

Өнөөдөр БМДИ-ийн нийт ажилтан албан хаагчдын хурал боллоо. Тус хурлаар БМДИ-ийн захирал Ж.Болормаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч аливаа ажлыг хариуцлагатай хийж гүйцэтгэдэгт талархал илэрхийлээд, теле хичээлийг үргэлжлүүлэн хийх болсныг дуулгалаа. Тиймээс арга зүйчид дор бүрнээ хичээлээ чанартай бэлтгэх, зөвхөн сурагчид төдийгүй эцэг эх, багш, нийт ард иргэдэд өгөөжтэй хичээл бэлтгэх хэрэгцээ байгааг хэллээ.

Мөн үдээс хойш БМДИ-ийн нийт арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд теле хичээлтэй холбоотой асуудлаар уулзалт зөвлөгөөн хийлээ. Энэ үеэр БСШУСЯ-ны ЕББГ-ын дарга Б.Ням-Очир ирж теле хичээл хийхдээ бусад хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог анзаарч үр өгөөжтэй хичээл бэлтгэх хэрэгтэй гэдгийг санууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.36.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.