Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжлээ
Үйл явдал
/
2020-02-13

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Уг төслийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ.

Энэхүү шийдвэр гарснаар бүх нийтээрээ сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ үүнтэй холбоотой ямар нэг зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглож байгаа юм.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.