Сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин сунгахаар хэлэлцэж байна
Үйл явдал
/
2020-02-13

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах эсэх талаар болон Цагаан сарыг огт тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн санал зэргийг хэлэлцэж эхний шийдвэрүүдэд саналаа оруулж эхэлсэн бол үргэлжлүүлээд ТӨРИЙН болон ХУВИЙН өмчийн ЕБС, СӨБ 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дахин 3 долоо хоног сунгах талаар хэлэлцэж эхлэв.

Монгол Улсад коронавирус илрээгүй ч өдөр ирэх бүр нөхцөл байдал нь хурдан өөрчлөгдөж байгаа коронавирусын дэгдэлтийг анхааралттай ажиж Засгийн газрын зүгээс авч болох бүхий л арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж, халдвараас хэрхэн хамгаалах зөвлөмжийг цаг алдалгүй хүргэсээр байгаа. Тиймээс шинэ коронавирусын дэгдэлтээс хамгаалах үүднээс цэцэрлэг, сургуулиудын хөл хориог үргэлжлүүлж магадгүй бололтой.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.