Мөс цөмөрч нууранд живсэн 44 үхрийн зэмийг татаж гаргав
Үйл явдал
/
2020-02-13

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нууранд тус сумын нутгаар 2019 оны 11-р сарын 15, 16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас туугдан, нуурын мөс цөмрөн 10 айл өрхийн 143 үхэр живж хорогджээ.

Тиймээс үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсныг тус сумын Засаг даргын албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан алба хаагчид, Цагдаагийн алба хаагчид, Байгаль орчин аялал жуулчлалын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гээд нийт 66 хүн, 15 автомашинтай өчигдөр буюу 02.11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргажээ.

Мөсний зузаан 40-80 см байгаа аж. Өнөөдөр буюу 02.12-ны өдрийн 09:00 цагаас ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.81.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.