Замын цагдаа нар 6 настай охины амь аварчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-13

Өчигдөр ХӨСҮТ-ийн түргэний машин Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очиж авав. Ид түгжрэлийн цаг таарсан байсан үе. Охины биеийн байдал хүнд байсан учраас сэхээнд очтолоо 20 минут ч тэсэхээргүй байсан учраас тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13 минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.

Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайханыг хүсч байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.156.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.