О.Баасанхүү гишүүн "Иргэдийн ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ түр зогсоох", "Томуугийн ВАКЦИН"-д хамруулах санал гаргалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү иргэдийн зээлийн хүүг түр хугацаанд зогсоох санал гаргаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “"Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй. Банкны татвар дээр хөнгөлөлт үзүүлэх аргаар шийдэж болохоор байна. Ипотекийн зээл, цалингийн зээл төлдөг хүмүүст хэрэгтэй. Гамшгийн тухай хуульд "шаардлагатай тохиолдолд эрсдэл үүрэхгүй байх" эрхтэй гэж заасан. Засгийн газарт хандаж томуугийн вакциныг иргэн бүрт хийх шийдвэр гаргахыг хүсэж байна. Хатгаа, томуугийн вакцин хийлгэсэн иргэдэд Коронавирус туссан ч хөнгөн тусдаг гэдгийг дэлхий нийтээр мэдээлж байгаа учраас энэ саналыг шийдэж өгөхийг хүсье" гэлээ. Эрсдэлтэй үед иргэддээ ийм боломж олгох хэрэгтэй гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.