Дарханд 1256 ширхэг орчин үеийн лед гэрэлтүүлэг суурилуулна
Үйл явдал
/
2020-02-13

Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манай аймагт орчин үеийн лед гэрэлтүүлэг суурилагдах бөгөөд зураг төслийг “Ялгуун баян” ХХК гүйцэтгэжээ. Өнөөдөр /2020.02.12/ тус зураг төслийг гүйцэтгэсэн компанийн төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзалт хийсэн юм.

Ирэх хавраас гэрэлтүүлгийн ажил манай аймгийн хэмжээнд өрнөх бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Магнус констракшн” ХХК ажиллах юм байна. Лед гэрэлтүүлгийн давуу тал нь 15 градусын налуутайгаар тохируулах боломжтой бөгөөд ус чийгээс бүрэн хамгаалагдсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.