Иргэдэд нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ
Үйл явдал
/
2020-02-13

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт Аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ. Энэ дагуу өнөөдөр /2020.02.12/ хүн амын урсгал ихтэй газруудаар үйлчлүүлж байгаа амны хаалтгүй иргэдэд үнэ төлбөргүй нэг удаагийн маскийг тараасан байна.

Тус ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд өдөрт 1000 ширхэг амны хаалтыг хүн амын төвлөрөл ихтэй газруудад тараах ажээ. Нийтдээ 10 хоногийн хугацаанд 10.000 ширхэг амны хаалтыг тараана. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.35.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.