Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмлээ
Үйл явдал
/
2020-02-14

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Өнөөдрийн хурлаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмэх, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмэх, “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, Зарим барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас энэ онд нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60-70 хүн байсныг нэмэгдүүлж 122 болгон тогтоосныг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Т.Болдбаатар хэллээ. Энэ онд Баянзүрх дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 16, Хан-Уул, Налайх дүүрэгт тус бүр 13, Багахангай дүүрэгт найман иргэнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтов.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.151.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.