Үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй
Үйл явдал
/
2020-02-14

Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк, томоохон худалдааны төвийн захирлуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх” тухай Зарлиг гарсныг танилцуулан 2020.02.13-ны өдрөөс дүүрэгт цагаан сартай холбоотой үзэсгэлэн худалдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, зар сурталчилгааг зогсоох, худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийг амны хаалт тогтмол хэрэглэхийг уриалах, ариутгал халдваргүйтгэлийг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.