Баян-Өлгий аймгаас Улсын хошой аварга малчин нэг, долоон аварга малчин, аварга тариаланчаар хоёр хүн тодорлоо
Үйл явдал
/
2020-02-14

Жил бүр Монгол Улсын Засгийн газраас сар шинийн өмнө Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Энэхүү уламжлалын дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгий аймгаас улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 7, улсын аварга тариаланч 2, улсын аварга тариаланч хамт олон 1 тодорсон байна.

Үүнд:

“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР

1. Буянт сумын 1 дүгээр багийн малчин Зейнолдагийн Өмиртай

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:

1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн малчин Жанкейн Барбол,

2. Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Шауейн Төлепберди,

3. Толбо сумын Хонгор-Өлөн багийн малчин Оразханы Класхан ,

4. Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Духаагийн Шаривжамц,

5. Алтанцөгц сумын Баянбулаг сумын малчин Баянжаргалын Гантулга,

6. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Сангаагийн Цэдэнбал,

7. Дэлүүн сумын Чихэртэй багийн малчин Табайн Ерболат нар тус тус шалгарлаа.

Мөн “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Сагсай сумын иргэн Батчулууны Мөнхзул, Баяннуур сумын иргэн Замаданбекийн Дайын нар тодорч,

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор Алтанцөгц сумын “Бекжанай” ХХК шалгарсан байна.

Эдгээр аварга малчин, тариаланчаар тодорсон эрхэмүүдэд баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.