ХӨСҮТ 120 сэжигтэй тохиолдлыг шалгасан, худал мэдээлэл тараасан 10 иргэнийг тогтоон шалгаж байна
Үйл явдал
/
2020-02-14

ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын Хэв журамтай тэмцэх газрын дарга, Хурандаа Эрдэнэболд, Цахим орчинд худал мэдээлэл тараах, иргэдийг төөрөгдүүлэх явдал цахим орчинд их гарч байна. Энэ дуут мессэжийг тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г болон Д гэхчилэн 10 орчим хүнийг тогтоон шалгаж байна. 

ХӨСҮТ 120 сэжигтэй тохиолдлыг шалгасан одоогийн байдлаар халдварт өвчин илрээгүй. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг цаг тухай бүрд нь ярилцаж иргэдийг бодит мэдээллээр ханган ажиллаж байна.

Цаашид анхааруулан хэлэхэд иргэн бүр хувийн ариун цэврийг дээд зэргээр сахин дор бүрнээ ухамсартай байж албаны мэдээлэлд тулгуурлахыг хүслээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.