З.Энхболд: Ерөнхийлөгч намайг СОНГУУЛИА бод гэсэн. Би одоо АМИА БОДНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Би 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр болж байгаа учраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Одоо чөлөөтэй боллоо. Одоо зарим зүйлийг шүүмжлэх боломжтой боллоо. Миний ажлыг Шижир гээд залуу авна. Хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан залуу. Та нар залуу хүнийг сайн дэмжээрэй. Би Ерөнхийлөгчтэй ам зөрөлдөөгүй. Одоо амиа бодмоор байна. Өмнөх сонгуульд онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан учраас 2020 онд өмнөх алдаагаа давтахгүй. Би одоо Ардчилсан намын даргын ахлах зөвлөх болсон. Ардчилсан нам анх удаагаа сонгуулийн санхүүжилтээ ил тод зарлаж байгаа. Та нар АН-ыг сайшаах хэрэгтэй" гэв.  Түүнчлэн сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхдээ  

-"Сүүлийн үед Уртнасанг Нийгмийн даалтгалын сангийн асуудлаар шалгаж байна. Энэ асуудалд С.Эрдэнэ, Ц.Уртнасан нар хамаагүй. Харин капитал банк дампуурсантай холбоотойгоор С.Чинзориг нараас асуудлаа ярих хэрэгтэй. Мөнгө алга болсон хугацаанаас нь эхлээд судлах хэрэгтэй"

-"Надад хандив өгсөн хүмүүс ямар ч албан тушаалд очихгүй. Харин МАН-ын алдааг засна л гэсэн юм.  Манай намаас 2020 оны сонгуульд нэр дэвших 76 хүний 75 хувь нь залуучууд болон эмэгтэйчүүд юм. Өмнө нь УИХ-ын гишүүн хууччуул байгаа. Ахиж намын сонгуулийн штаб удирдахгүй. Баттулга гээд шинэ залуу ирж байгаа. Өмнө нь Л.Болдын туслах байсан гэдэг. Уг нь АН-аас гарсан хүмүүс эргээд ирэх нь зүйтэй юм. гэлээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.165.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.