Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ даргаар "хөлбөмбөг"-ийн Ө.Шижир ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны сонгуульд оролцохоо мэдэгдэж АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх боллоо. Харин түүний ажлыг Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр маргааш ажлаа хүлээн авах юм байна. 

Энэ талаар ЕТГ-ын дарга асан З.Энхболд ярихдаа "Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Ийм учраас Би амиа бодохоор боллоо. Миний оронд Ө.Шижир гээд залуу хүн ирнэ. Хэвлийнхэн та нар минь тэр залууг сайн дэмжиж, яриа хөөрөө авч байгаа. Ямар шалгуураар миний ажлыг авч байгаа би мэдэхгүй. Хэнээр багаа бүрдүүлэх вэ гэдгийг Ерөнхийлөгч өөрөө шийддэг. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх төрийн тэргүүн байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгд дахин нэр дэвших эрхтэй. Гэхдээ зургаан жилээр ганц удаа сонгогдох боломжтой" гэсэн юм.

Ө.Шижир нь Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүний сонгуульт ажилтай нэгэн юм. UBS телевизээс санаачлан зохион байгуулсан "Улстөрд Залуу манлайлагч" төслийн зөвлөхөөр ажиллаж байсан.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг өнөөдөр Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ.

Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан цомыг өндөрт өргөж

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.