"Коронавирус илэрснийг нууж байна" гэх худал мэдээлэл бүхий чат илгээсэн эмэгтэйг СААТУУЛАН ШАЛГАЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-14

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу ковид-19 халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлж буй ажлуудын тухай иргэдэд ээлжит мэдээлэл хийлээ.

Тус мэдээллээр иргэд өөрсдийн ухамсаргүй байдлаас болж албаныханд худал мэдээлэл өгөх, сошиал ертөнцөөр ташаа мэдээллийг тараах түүнээс үүдэж олон иргэний амь нас аюулд учрах эрсдэлтэй тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг холбогдох мэргэжилтнүүд хүслээ. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг хувийн ариун цэврийг сахих, амны хаалтыг зүүж хэвших, өвчлөл гарсан улс орнууд руу зорчихгүй байх, олон нийтийн газраар аль болох үйлчлүүлэхгүй байхыг сануулав.

Энэ тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П. Эрдэнэбат: Худал мэдээлэл тарааж нийгэмд үймээн самуун дэгдээж байгаа иргэдийг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцно. Одоогоор 10 гаруй худал мэдээллийн эзэн холбогдогчийг илрүүлэхээр ажиллаж байна. Түүнээс нэг иргэнийг тодруулсан. Яг одоо хяналт шалгалтын явцад явж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.