Эрэн сурвалжлагдаад байгаа Ч.Сайханбилэг гадны улсаас УЛСТӨРИЙН ОРГОНОЛ хүссэн үү...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-14

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн. Түүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадны улсаас оргонол хүссэн. Гадаад яамаар дамжуулж мэдээлэл ирсэн. Уг ирээд энэ асуудлаа үнэн мөнийг нь шалгуулчих хэрэгтэй" гэсэн юм. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан.

Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн буруутгаад байгаа билээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.