Хэсэгчилсэн ӨНДӨРЖҮҮЛСЭН бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг албан ёсоор зарлалаа
Үйл явдал
/
2020-02-14

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн.

Өндөржүүлсэн байдалд шилжсэнээр албан ёсоор үндэсний их баярын нэг "Цагаан сар"-ыг тэмдэглэхгүй. Тэмдэглэхгүй учир "Цагаан сар"-тай холбоотой арилжаа, сурталчилгааг 2020 оны 2 сарын 13-ны 16:00 бүрэн зогсооно.

Хэдий Өндөржүүлсэн байдалд шилжүүлсэн ч хүнсний захууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ мөн орон нутгийн зам, шугамын автобусны маршут нээлттэй хэвээрээ үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. 

Журамд

ГАМШГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТУСГАГДСАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ ГЭДЭГ НЬ:

10.4.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:

  • 10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
  • 10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
  • 10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
  • 10.4.4.хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
  • 10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
  • 10.5.Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
  • 10.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна:
  • 10.6.1.харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
  • 10.6.2.гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • 10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.4.1-10.4.5-д заасан арга хэмжээг нэгэн адил хэрэгжүүлнэ.
  • 10.8.Энэ хуулийн 10.4.2-т заасан ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Ард иргэдэд дахин анхааруулж хэлэхэд баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байх. Худал мэдээлэл цацсан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж эрүүгийн хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авна. Удахгүй болох сонгуультай холбоотойгоор худал мэдээллийг сэвэх хандлага байгааг иргэд ухамсартай, өндөр ёс суртахуунтай байж гэмээнэ дэлхий нийтийг цочроож буй өвчнийг хамтаар аюул багатай давж гарах юм.

Хувийн ариун цэвэр, орон гэртээ ариутгалыг ЭМЯ явуулж буй заавар зааварчилгааны дагуу хийх, гудамж талбайд ил задгай шүлс, нус, цэрээ хаяхгүй байх Нийслэлийн захирагчийн захирамжийг дагаж мөрдөхийг сануулж байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.