ШУУРХАЙ: УЛСЫН ХИЛИЙГ ХААЖ, Хятад улс руу явах онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-14

Коронавирусийн дэгдэлт нэмэгдэж, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Онцгой комиссийн хуралдаанаар ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД шилжүүлээд байгаа. Тэгвэл олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөний бүрэн зогсоож улмаар, УЛСЫН ХИЛИЙГ ХААХ тухай хуралдлаа.

Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг маргаашаас зогсоож, БНХАУ руу явах онгоц болон вагоны хөдөлгөөнийг хаахаар болжээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Маргаашаас эхлэн Хятадаас ирэх, тийш явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна. Тэнд байгаа иргэдээ эх орондоо ирэх маш их хугацаа өглөө. Хятадад байгаа үлдсэн иргэдээ тусгай захиалгат нислэг гаргаж өөрсдийн зардлаар нь авна. Ирээд энд хотоос зайтай газар тусгаарлана” гэв. 

Түүнчлэн 2020-02,06-наас хойш БНХАУ-с 6000 гаруй хүн эх орондоо иржээ. Үлдсэн иргэд өөрсдийн зардлаар ирэх юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.