Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алджээ. Айлын гэр шатаж байгаа дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:15 цагт хүлээн авч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очсон байна.
Алба хаагчид 12 минут ажиллан, галыг унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн 33 настай эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас баржээ. Э нь гал гарах үед хүү 12 настай Б, 3 настай охин Б нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
- Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх
-
1 цаг 3 мин
-
2025-01-17
-
2025-01-16