Дорнод аймгаас Улсын хошой малчин нэг, Улсын аварга малчин зургаа тодорлоо
Үйл явдал
/
2020-02-15

Монгол улсын Засгийн газрын 338 дугаар тогтоолын дагуу жил бүр сар шинийн өмнө Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын дагуу Дорнод аймгаас Улсын Хошой малчин нэг, аварга малчин зургаан хүн тодорлоо.

1. "Улсын хошой аварга малчин өрх"-өөр Матад сумын Буян-Өндөр багийн малчин Цэвээний Цэрэнпагма,

2. "Улсын аварга малчин өрх"-өөр

  • Булган сумын Баян-Уул багийн малчин Очирын Жамбалдорж,
  • Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Хооламын Энхбаатар,
  • Гурванзагал сумын Рашаант багийн малчин Загдын Чинбат,
  • Баяндун сумын Яргай багийн малчин Сампилын Дамдиндорж,
  • Дашбалбар сумын Харзат багийн малчин Дамдинсүрэнгийн Дондогжамц,
  • Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Повдоржийн Аминзүрх нар тодорлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.