Адууны бэлчээрт сүндэрлэсэн Багануур дүүрэг өдгөө 40-н жилийг үджээ
Үйл явдал
/
2020-02-15

АИХТ-ийн зарлигт Ж.Батмөнх дарга гарын үсэг зурснаар 1980 оны 2-р сарын 14-ний өдрийг Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр хэмээн үздэг билээ. 40 жилийн түүхийг бүтээлцсэн Багануурынхандаа баярын мэнд хүргэе.

Анх 1978 онд адууны бэлчээр нутаг байсан Нүүрэнтэйн тал хөндийд хүчит техникүүдийн моторын дуу цуурайтаж, ирээдүйд аварга том уурхай болох орос монгол ах дүүсийн нөр их ажлын эхлэл тавигдсан түүхтэй.

Төд удалгүй 2 жилийн дараа их уурхайг дагасан ажилчдад төр захиргаа, цагдаа, шүүх прокурорын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагын үүднээс Налайхын районд харьяалалтай байсан Багануурын хороо захиргааг бие даасан Багануурын район болгохоор тухайн үеийн АИХТ-ийн зарлигт Ж.Батмөнх дарга гарын үсэг зурснаар 1980 оны 2-р сарын 14-ний өдрийг Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр хэмээн үздэг билээ.

Их уурхайгаар овоглосон Багануурчууд та бүхэндээ Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 40-н жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Ойн баярын түүхэн өдөр дүүргийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд, хороо,ИНХ-ын дарга нар, ЗДТГ-ын дарга нар, орлогч дарга нар, үе үеийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулсан хүндэтгэлийн чуулган хийхээр төлөвлөсөн байсан ч халдварт өвчний гаралтаас болж хойшлуулсан болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.39.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.