Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ажил үүргээ өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, 2020 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон аж. Тэрбээр, Өвөрхангайнханд хууль үйлчилдэггүй. Уурын зуух хувьчилж аваад сурсан. Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг нар ийм хулгай хийдэг гэсэн юм.
З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь Капиталд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна.
-
1 цаг 1 мин
-
2025-01-17
-
2025-01-16