Байгууллагуудад богиносгосон цаг БОЛОН гэрээсээ ажиллах зэрэг зохицуулалт хийхийг уриалав
Үйл явдал
/
2020-02-15

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос байгууллагуудад хандан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тодорхой зохицуулалт, арга хэмжээ авч ажиллахыг уриалжээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагуудад хандан холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ны хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар болжээ.

Энэ хугацаанд МҮЭХ-ны ажилтнууд 09-15.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж буйтай холбоотойгоор нэмэлтээр гэрээр ажиллах боломжийг ханган ажиллаж байгаа тул бусад албан байгууллагуудад ч ийнхүү зохицуулалт хийхийг уриалаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.76.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.