Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр манай улсад бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарсныг онцолсон юм. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Мөн тусгаарлаж ажиглах 14 хоногийн хугацаа дуусч байгаа учир /2020.02.15/-нд ар гэрт нь буцаахаар болсон. Тэдний биеийн байдал хэвийн. Ямар нэгэн өвчний шинж тэмдэггүй байгаа. “Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.
-
2025-01-17
-
2025-01-16