"Санаатай биш ч худал мэдээлэл тараасандаа ГЭМШИЖ байна" гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-15

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хил хааж, хорио тогтоосон.. Дэлхийн 25 улсад тархаад байгаа энэхүү аюулт  өвчнөөс иргэн бүр урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд уриалж байна. Гэвч бүх нийтийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, санаатайгаар худал мэдээлэл түгээх иргэд ч байна. Тодруулбал Энэ сарын 12-ний оройн 21:00 цагийн орчимд цахим сүлжээгээр иргэн Г-ийн дуу хоолой бүхий 47 секунтийн аудио бичлэг маш түргэн цацагдсан. Хууль хяналтын байгууллагынхан уг бичлэгийг тараасан гэх иргэн Г-г илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм. Тэрбээр мэдүүлэгтээ "Би бичлэгт хэлсэн мэдээллийг найзаасаа авсан. Тэгээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хувийн грүүп чатандаа найзууддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтэлсэн. Гэвч хувийн чатнаас бичлэг цацагдаж, тарсан байсан. Санаатай биш ч иргэдэд худал мэдээлэл тараасандаа үнэхээр гэмшиж байна" хэмээх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн байна.

Одоогоор цагдаагийн байгууллагад хуурамч мэдээллээр иргэдийн дунд үймээн самуун дэгдээсэн гэх 10 гаруй иргэнийг шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.