2020 оны хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг хүргэж байна
Үйл явдал
/
2020-02-15

 Суралцагч нартаа илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦ хэлбэрээр явуулна.

 Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/

Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлнэ.

Та хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.