Д.Чойжамц: Дээдэст ширүүн, будилж яваа хүн анхаармаар жил гарч байна шүү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-15

Өнөөдөр /2020.02.14/ Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ. Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурал ном хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Г.Чойжамц, 17-р жарны төмөр хулгана жил гарч байна. Энэ жил сайхан жил гарах зурхайн зурлага байна. Цагаан сарыг монголчууд 1000 жилийн өмнөөс тэмдэглэж иржээ.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “XVII жарны төмөр хулгана жил сайхан жил гарах янзтай байна.  Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд түвшний хүмүүст бүр ширүүн гэж буужээ. Энэ бол зурхайн магадлал юм . Вирусийн халдварын эсрэг үрэл утлага хийж тараах, хийддээ ном уншлага хийх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Бид гурван сая хүнд бүгдэд нь үрэл тарааж чадахгүй. Сүсэгтэн олондоо л тараана. Мөн Гандан хийд бүх салбартаа номоо хурдагаараа хурна. Энэ бол шашны ажил. Лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ном, уншлагаа уншина. Харин хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа ном ёсоор нь хийх болно. Иймд хөл хорионы үеэр олон хүн цуглах шаардлаггүй. Хүмүүс ирээд хэрэггүй биз гэв. 

Түүнчлэн, энэ жил шинэ жаран эхэлж буй гэдэг худал мэдээлэл. 2047 онд шинэ жаран эхэлнэ гэдгийг сануулсан юм. Цагаан сарын бэлэгдэлтэй сайхан өдөр эв нэгдэлтэй, элбэг хангалуун байвал бүтэн жилийн турш сайн сайхан явахын үндэс гэж үздэг. Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын хүмүүст бүр ширүүн гэж буусан байна. Шүтлэгтэй хүн байвал хууль номыг сахиж, ажил хөдөлмөрөө явуулахыг захимаар байна. Энэ бол зурхайн магадлал юм. Өөрийгөө захирч, сайн сайхан руу тэмүүлж яваа хүнд нэг их мэдэгдэхгүй. Харин будилж яваа хүн бол анхаармаар зүйл байдаг. 

Монголчуудын 1000 жил тэмдэглэж ирсэн цагаан сар цуцална гэж хэлэх нь хүмүүст эвгүй сонсогдож байгаа юм. Арай өөр үгээр хэлэхгүй дээ гэж бодож байга Гүрэм ном унших, сахиус утлага хийх нь лам нар бидний ажил. Үрэл утлага хийж тараах, гандан хийддээ ном уншлага хийх зэргээр арга хэмжээ хийж байна. Гандан хийд 13-14 салбартай, бүх салбараараа ханиад томууны эсрэг ном гүрмийг бумаар нь уншиж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.