"Монголын Хөрөнгийн Бирж"-д хувьцаа нь харьцангуй идэвхтэй арилжаалагддаг, төрийн өмчийн буюу төрийн оролцоот компаниудыг 2019 онд хамгийн их ашиг олсноор нь жагсаалаа.
1. Таван Толгой ХК - 201 тэрбум төгрөгийн өртөгтэй, 263.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 14.6 тэрбум төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 48 тэрбум төгрөг.
2. Улаанбаатар БҮК ХК - 12.7 тэрбум төгрөгийн өртөгтэй, 19 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 161.9 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 2.5 тэрбум төгрөг.
3. Баянгол Зочид Буудал ХК - 3.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, 6.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 213.3 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 2.1 тэрбум төгрөг.
4. Монгол Шуудан ХК - 14.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 15.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 114.9 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөг.
5. Женко Тур Бюро ХК - 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй, 4.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 144 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 1.7 тэрбум төгрөг.
6. Мах Импекс ХК - 40.6 тэрбум төгрөгин өртөгтэй, 41 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 96.1 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 819.3 сая төгрөг.
7. Монос Хүнс ХК - 5.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 9.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 106.7 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 761.9 сая төгрөг.
8. Жуулчин Дюти Фрий ХК - 2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 3.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 81 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 676.4 сая төгрөг.
9. Монгол Базальт ХК - 3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 4.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 55.4 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 335 сая төгрөг.
10. Ай Түүлс ХК - 2.4 тэрбум төгрөгийн өртөгтэй, 3.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 24 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 219 сая төгрөг.
11. Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК - 74.9 тэрбум төгрөгийн өртөгтэй, 101.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 112.8 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 137.6 сая төгрөг.
12. Улсын Их Дэлгүүр ХК - 5.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 10.9 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 87.4 сая төгрөг.
13. Дарханы ДЦС ХК - 45.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 44.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Нийт цэвэр ашиг 40.2 сая төгрөг.
14. Дулааны III цахилгаан станц ХК - 106.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 115.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлогын татварт 17 сая төгрөг төлсөн. Нийт цэвэр ашиг 15.4 сая төгрөг.
Эх сурвалж: gogo.mn
-
2025-01-17
-
2025-01-16